Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээлэх мөн орон нутгийн иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгт нь зориулж шат дараатай олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Үүний нэг хэсэг болох “Мэдээллийн дэлгэц”-ийг шүүхийн гадна талбайд нээлттэй, ил тод байршууллаа. Энэхүү дэлгэцээр шүүхийн үйл ажиллагааг нийтэлж мэдээлэхээс гадна иргэд зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээн тогтоолгохоор хандахдаа хэрхэн, юуг анхаарч мэдсэн байх талаар эрх зүйн маргааны төрлөөр бэлтгэсэн дуу, дүрстэй мэдээллийг цацаж, олон нийтэд хүргэхээр ажиллаж эхэллээ.