Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тухай сум орон нутагт нь хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн өөрчлөлтийг иргэдэд сурталчилах зорилгоор Булган аймгийн Хишиг-Өндөр суманд нүүдэллэн ажиллаж,
1. Зөрчлийн хэргийн “Нээлттэй шүүх” хуралдаан,
2. Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж буй зөрчлийн хэргийн 2023-2024 оны статистик мэдээллийг иргэдэд танилцуулж, мэдээлэлхийх,
3. Мэдээлэлтэй холбоотой иргэдээс ирүүлсэн асуултад хариулт өгч “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээг зохион байгуулан ажиллав.