Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байна” гэж заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нээлттэй шүүх” арга хэмжээний удирдамжийн дагуу Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Хүмүүн цогцолбор” сургуулийн ахлах ангийн сурагчдад 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн үйл ажиллагааг танилцуулж сургалт зохион байгууллаа.

 

 

            Төгсөх ангийн сурагчдад “Шүүхийн байгууллагын бүтэц, эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн онцлог ялгаа” сэдвээр шүүгчийн туслах М.Дөлгөөн, “эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийн ялгаа, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх” сэдвээр шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэ нар тус тус сургалт хийлээ. Мөн шүүгчийн туслах Б.Ууганбаяр сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үүднээс “Хуульч мэргэжлийн онцлог” сэдвээр мэдээлэл өгч сурагчдын сонирхсон асуултад хариулж сонирхолтой яриа өрнүүллээ.

ТӨВ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР