Тус шүүхийн болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэстэй 2024 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах” журмыг хэрэгжүүлж 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Шүүгчийн бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх” талаар сургалт зохион байгууллаа.

            Сургалтыг Бор-Өндөр сумын Боржигон клубт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа цагдаагийн ахлагч М.Отгонбаатар, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Энхбат нар удирдан явуулж тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдав. Сургалтаар шүүгч, шүүгчийн туслах, мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт гадны халдлагаас биеэ хэрхэн хамгаалах, тулгарсан аюулыг хэрхэн зайлуулах болон галт зэсвэг, бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу цахилгаан бороохой, нулимс асгаруулагч хий, гав, “Г” хэлбэртэй бороохой, хорт утааны баг зэргийг хэрхэн угсран хэрэглэх талаар үзүүлэх сургалт хийв.

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ