Шүүхийн ерөнхий зөвлөл санаачлан боловсруулж, Засгийн газар, УДШ-тэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлснээр “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-оо 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн баасан гаригт батлуулсан. Шүүгч, шүүх, шүүхийн захиргааны албан хаагчид шүүхийг бэхжүүлэх, хөгжүүлэх, дэд бүтцийг бүхэлд нь шинэчлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд мөрдөж ажиллах алтан гадастай болов. 2024 он хүртэл 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлогын энэхүү баримт бичиг нь нийт 766,6 тэрбум төгрөгийн төсөвтэй, 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлттэй юм.

Ийгл телевизийн тоймч С.Эрдэнэбаяр  өнгөрөгч 7 хоногт “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар баталсан явдлыг онцолжээ. Тэрээр ажлын хэсгийн гишүүд хуульч, өмгөөлөгчдийн байр суурийг сонсож, нэгтгэн дүгнэж ”Шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичгийн талаар иргэд, олон нийтэд ойлгомжтой, энгийн үг хэллэгээр агуулгыг товч танилцуулсан байв.

Тэрээр;

 

 

“Иргэдийн шүүхэд итгэх итгэл буурч, шүүгч нь шүүх хурлаа явуулах танхимгүй хүлээгдэж байна. Гэтэл улстөрчид нь шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангаагүй хир нь ордон дотроос үнэнийг нэхсэн жүжиг тоглосоор олон жилийг өнгөрөөжээ. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-оо тодорхойлж батлуулснаар олон жил бугшсан асуудлууд цэгцэрч иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэж, шударга шүүхээр үйлчлүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн итгэл төрж байна” гэжээ.  

 

Ийгл телевизийн тоймчийн хөтөлбөрт “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй сурвалжилсаныг бүрэн эхээр нь хүргэж байна. Дараах холбоосоор хүлээн авч үзнэ үү.