Монгол кино нэгтгэлийн өргөтгөлд 2018 оноос төвхнөсөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2024.04.10) Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг, Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн ажиллалаа.
Тус шүүхийг нүүж очихоос өмнө тэр хавьд ойр хавийн хамаг л болж бүтэхгүй “нөхөд” цугларч архиддаг, хэрүүл шуугиан тасардаггүй байж. Харин шүүхийг нүүж очсоноос хойш тэдгээр асуудал арилж, оршин суугчид амар тайван болсон учраас шүүхийнхэнд иргэд тун чиг ам сайтай.
Шүүхтэй айлсаж, өмгөөллийн фирм, нотариатын үйлчилгээ бий болохын зэрэгцээ оршин суугчид байр, сууцаа түрээсэлж орлоготой болж. Үүний сацуу шүүхээр үйлчлүүлж буй иргэд тэр орчмын үйлчилгээний газруудын ашиг орлогыг нэмэгдүүлжээ. Шүүхтэй хаяа дэрлэж хууль зүйн их дээд сургууль, үйлдвэр үйлчилгээний газруудын тоо нэмэгдсэн байна.
Тус шүүхэд шүүгчийн батлагдсан орон тоо 20, өнөөдрийн байдлаар 13 шүүгч, 17 туслахтайгаар ажиллаж байгаа юм.
Баянзүрх бол 436 мянган оршин суугч, 15 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллагатай, нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Тэр ч утгаараа шүүхийн ачаалал нь бас улсдаа дээгүүрт ордог. Тус шүүх 2023 онд 10412 нэхэмжлэл хүлээн авч, 8455 хэргийг шийдвэрлэжээ. 2019 онд шийдвэрлэсэн хэргийг 2023 онд шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад 64 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Энэ оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 770 нэхэмжлэл илүү ирсэн бөгөөд сүүлийн үед цахим зээлтэй холбоотой маргаан ихээр нэмэгдсэн талаар Ерөнхий шүүгч Т.Болормаа хэлж байлаа. Тус шүүхэд хугацаа хэтрэлттэй 1700 орчим хэрэг байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа шалтгааныг арилгахаар дүүргийн цагдаагийн удирдлагууд, Гэр бүл хүүхэд хөгжлийн газар зэрэг албаныхантай уулзалт хийж, ярилцсан байна. Түүнчлэн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын дутагдалтай байгаа орон тоог ойрын хугацаанд гүйцээж, шүүхийн хэргийн ачааллыг багасгахаар төлөвлөж байгаа талаар тэрээр танилцууллаа.
Шүүх хуралдааны 6 танхимтай. Эдгээр танхимууд нь бүгд стандартын шаардлага хангаагүй, зөвлөлдөх тасалгаагүй, зай талбай багатай. Жижигхэн талбайдаа багтаах гэж бага ангийн сурагчийн ширээнээс томгүй шүүх хуралдааны танхимын ширээ тавьсан харагдана.
Зориулалтын бус, агааржуулалтын хоолойгүй, шугам хоолой хуучирч муудсанаас байнга өмхий үнэртдэг, ашиглалтын хугацаа дууссанаас хөгц, мөөгөнцөртэй, сангийн болон цахилгааны дулааны асуудал байнга үүсдэг, галын аюулгүй байдал хангагдаагүй зэрэг хүндрэлтэй нөхцөлд ажилладаг талаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, Тамгын газрын дарга Л.Наянтай нар хэлж байлаа.
Шүүхийн байрны эдгээр асуудлаас улбаалан шүүхээр үйлчлүүлсэн иргэдээс гомдол санал тасардаггүй, шүүгч, ажилтнууд өвчлөл өндөр (харшил, астма, ханиад томуу их тусдаг) байна.
Шүүх хуралдааны танхимуудын сандал хуучирч шинэчлэх шаардлага үүссэн, шүүгчийн туслахуудын өрөөнд агааржуулалт тавих нэн шаардлагатайг газар дээр нь танилцсан гишүүд энэ асуудлаа даруй Ерөнхий зөвлөлд уламжилж, шийдвэрлүүлэхийг Л.Наянтай даргад даалгалаа.
Дараа нь шүүгч ажилтнуудтай уулзалт хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого, шийдвэрээ танилцуулсан бөгөөд шүүхэд тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм.
ШЕЗ-ийн дарга, гишүүд 2022 оны 4 дүгээр сард нийслэлийн төвийн 6 дүүргийн анхан шатны шүүхүүдэд ажиллаж, шүүхийн ажлын ачаалал, орчин нөхцөлтэй танилцахад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас нийтдээ 55 санал гаргасан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгааг Э.Зоригтбаатар гишүүн танилцууллаа. Тэрээр шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн шинэтгэлийн бодлого, шүүхийн хүний нөөц, шүүхийн ил тод нээлттэй байдал зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Шүүхийн цахимжуулалтын ач холбогдол, цахим хавтаст хэрэг, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн талаар Н.Отгончимэг гишүүн дэлгэрэнгүй танилцуулав.
Энэхүү уулзалтаар шүүхийн захиргааны ажилтнуудын хүний нөөцийн тогтворгүй байдал, шүүхийн ажиллах орчны хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга зам зэрэг өргөн хүрээнд ярилцлаа. Шүүхийн ажилтнуудын нийгмийн хамгаалал, хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг тодорхой саналуудыг шүүгч, ажилтнууд хэлж байв.
Шүүгчийн туслах Т.Буянжаргал тус шүүхэд 7 жил ажиллаж байгаа, гэр нь Буянт-Ухаад боловч өглөө бүр хамгийн эхний автобусаар ажилдаа ирдэг, өдөржин хэргийн оролцогч, иргэдтэй ажиллаад ажил тарахын үед хавтаст хэргийг цэгцлэх техник ажиллагаанууд хийсээр шөнө дөлөөр харьдаг байна. Ажлын ачаалал их ч дассан хамт олноосоо холдож чадахгүй учраас ажлаасаа гарах тухай боддоггүй гэж байлаа.
Хэдийгээр хүнд орчин нөхцөлтэй, ачаалал өндөртэй ч “хаяа сайтай”, халуун дулаан уур амьсгалтай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийнхэн амны бэлгэтэй, ажлын бүтээмжтэй байна.
Г.Буянхишиг