Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр байгууллагын эцэг эхийн зөвлөлийг байгуулах, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллахыг хуульчилсан байдаг.

       Тус шүүхийн Тамгын газраас шүүгч, албан хаагчдын хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хүүхдэд ээлтэй орчин бүхий “Хүүхэд хамгааллын өрөө”-г тохижуулан хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.

       2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхийн шүүгч, албан хаагчдын хүүхдүүдийг Тамгын газрын зүгээс албан ёсоор хүлээн авч, хүүхдүүд цагийг хөгжилтэй өнгөрүүлж, өөрсдийн төсөөллөөр зурсан зургаараа өрөөгөө чимж, аав, ээждээ хандаж захидал бичлээ.

       Хүүхдүүд тус өрөөнд хичээлээ давтах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгсэл, ном, сэтгүүл, тоглоом зэргээр тохижууллаа.

       Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд хүн бүхэн анхаарах ёстой. Энэ ч утгаараа байгууллага бүрд хүүхэд хамгааллын өрөөг бий болгохыг уриалж байна.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

 

                                                 ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ                                         ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР