- Материалын хэлбэр, хэмжээнд хамаарах шаардлага:
- Хуудасны хэмжээ В5 байна.
- Материалын төрлөөс хамааран дараах хэмжээг баримтална.
№ | Материалын төрөл | Нүүрийн тоо | Тайлбар |
1 | Өгүүлэл, нийтлэл | 8-10 нүүр | - |
2 |
Судалгаа /дүн шинжилгээ, лавлагаа, тайлан/ |
14-18 нүүр | 18 нүүрээс их хэмжээтэй материалын хувьд судлаач өөрийн материалыг манай эмхэтгэлийн уншигчдад зориулан хураангуйлж, нүүрийн тоонд багтаан ирүүлнэ. |
3 |
Мэдээлэл |
8 хүртэл нүүр | Дүгнэлт, саналгүй байж болно. Мэдээлэлд гадаад хэлнээс хөрвүүлсэн материал мөн хамаарна. |
- Үсгийн хэмжээ 11, фонт Cambria, мөр хоорондын зай 1,15, цогцолбор хоорондын зай 6pt байна.
- Бүтцэд хамаарах шаардлага:
- Гарчиг, судлаачийн овог, нэр, албан тушаал, эрдмийн зэргийн мэдээлэл англи, монгол хэлээр бичигдсэн байна.
- Материал нь оршил эсвэл удиртгал хэсгээр эхэлнэ.
- Үндсэн хэсэг нь материалын гарчгийн агуулгыг хуваан илэрхийлсэн дэд хэсгүүдээс бүрдэнэ.
- Өгүүлэл, дүн шинжилгээ, судалгаа нь дүгнэлтээс гадна “санал” хэсгийг агуулсан байвал эрдэм шинжилгээний болоод тодорхой мэдээллийг уншигчид хүргэх шаардлагыг илүүтэй хангаж, судлаач сэдвийг нарийвчлан судалсныг илтгэх давуу тал болно.
- “Мэдээлэл”-ийн бүтцэд хамаарах тайлбарыг 1.2 дахь хэсгийн хүснэгтэд зааснаар ойлгоно.
- Материалд бичвэр хэсгээс гадна тухайн судалж байгаа зүйлийг тоогоор, хүснэгт, график, диаграмм, мэдээллийг илэрхийлэх бусад хэлбэрийг сонгосон боловсруулалт багтаасан байна.
- Тоон мэдээлэл ашигласан тохиолдолд түүний үнэн зөв эсэхийг нягтлах, эх сурвалжийг материалд дурдах.
- Ашигласан эх сурвалжаа эшлэл, зүүлт хэлбэрээр илэрхийлэх /ашигласан эх сурвалжийн жагсаалтыг тусад нь материалын хойно харуулах шаардлагагүй/.
- Агуулгад хамаарах шаардлага:
- Хуулийн нэр, зүйл, хэсгийг бичих бол албан ёсны нэр, хуулийн зүйл, хэсгийн дугаарыг зөв эсэхийг тулгах, товчлол хэрэглэх бол тухайн товчилсон үгсийн задаргааг эшлэл, зүүлтээр бичих.
- Нэг өгүүлбэрт нэг үгийг хэд хэдэн удаа давтах мөн гадаад үг, нэр томьёо хэрэглэхээс зайлсхийх.
- Дүгнэлт хэсэгт материалын үндсэн болон дэд хэсгийн агуулгыг тоймлон илэрхийлэх, санал хэсэгт сэдвийн болон дүгнэлт өгсөн агуулгад хамаарах саналуудыг тодорхой дурдах.
- Бусад шаардлагыг тухайн тохиолдолд холбогдуулан материалд тэмдэглэж, засварын санал хүргүүлсний дагуу шаардлага хангаж ирүүлэх. Материалыг 2024 оны 1-р сарын 21-ний өдрийг дуустал [email protected] цахим шуудангийн хаягаар хүлээн авна.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын төв