Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус 28 дугаар хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэлийг хойшлуулах тухай:
2. Бусад:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 5.3.1.2, 5.3.1.3-т заасан зохицуулалттай холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 158 дугаар тогтоолоор зарласан Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2 сул орон тооны сонгон шалгаруулалтын нэр дэвшигчийн өргөдлийг бүртгэх хугацааг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар хойшлуулахгүйгээр шийдвэрлэлээ. Иймд Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас эхэлнэ.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ