Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас шүүхийн байранд ажиллаж буй цагдаагийн албан хаагчид шинэчлэгдсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-н талаар мэдээлэл хийлээ.

 

 

 

       Тус уулзалтад Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан нар анхаарч ажиллах ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулт өгөв. 

 

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР