Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад мэргэшүүлэх болон давтан сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цахим сүлжээгээр зохион байгууллаа.

 

 

      Шүүхийн захиргааны ажилтны эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хөгжлийг нь дэмжих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх чиглэлээр шинэ мэдээлэл өгөх, мэдлэг олгох уг сургалтад Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны ажилтнууд цахим сүлжээгээр хамрагдлаа.

                                          

      Сургалтыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт, сургагч багш Б.Оюуннасан “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр, Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч, судлаач Т.Энхгэрэл “Хүүхдийн насны онцлог ба харилцах арга” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, сургагч багш Т.Энхгэрэл “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй,ルイヴィトン スーパーコピー バッグ хэргийн оролцогчтой харилцах харилцаа хандлага” сэдвээр, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр “Монгол хэлний хэрэглээ, найруулга зүй” сэдвээр тус тус зохион байгууллаа.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР