Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих бэлтгэл ажлыг хангах, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” -ыг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын салбар зөвлөл, Увс аймгийн Хэлний бодлогын салбараас зохион байгуулсан.
Сургалтад Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Ариунтуяа, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням, эвлэрүүлэн зуучлагчийн туслах А.Бадамсүрэн нар оролцлоо.
Тус сургалтаар төрийн албан хаагчдаас сорилго авч, үндэсний бичгийн мэдлэг дээшлүүлэх цахим бичвэр боловсруулах зөвлөмж өгч цаашид төрийн албан хэргийг кирилл болон үндэсний ルイヴィトン スーパーコピー バッグбичгээр хөтлөн явуулах зорилготойгоор бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
Увс аймаг дахь шүүхийн тамгын газар