Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхагласан ба манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэж байна.

 

 

      Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Монголын Шүүгчдийн холбооны Булган аймаг дахь салбар хороо, Булган аймаг дахь Шүүхийн ахмадын холбоотой хамтран шүүхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 

  

 

       Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай зарлигаар “Алтангадас” одонгоор шагнагдсан Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Г.Болдбаатарт төрийн дээд шагналыг гардуулав.

 

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг