Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны А/45 дугаар тушаалаар батлагдсан “Нээлттэй шүүх” өдөрлөгийг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн зорилго нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг авах зорилготой бөгөөд өдөрлөгт Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1, 5 дугаар сургуулийн төгсөх ангийн нийт 71 сурагчид хамрагдлаа.
“Нээлттэй шүүх” өдөрлөгийн үеэр шүүгчийн туслах Г.Эрдэнэбат хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх шүүхийн процесс ажиллагаа, эвлэрүүлэн зуучлагч иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг хүргэсэн ба шүүхийн Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн шүүхийн байрны орчин нөхцөл, шүүх хуралдааны танхимыг танилцуулан, өдөрлөгт оролцогчдоос шүүхийн үйл ажиллагааны талаарх асуумжийг бөглүүлж, саналыг авлаа.