Шүүхийн захиргааны дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн тухай хууль болон бусад холбогдох хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан журмуудын хэрэгжилтийг хангах, шүүхийн захиргааны ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор ажил, мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа.
Уралдааныг мэдлэг шалгах сорил, ур чадвар шалгах буюу асуудал шийдвэрлэх, илтгэх чадвар буюу ярилцлага гэсэн 3 үе шаттай явууллаа. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтнуудын оролцож, тэргүүн байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, дэд байранд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг, Гутгаар байранд шүүгчийн туслах Б.Ариунбаяр нар шалгарлаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар