Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 хүртэл
  • Хүлээн авах хаяг: [email protected] цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 77104949

 

 

                 Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Албан тушаал

 

Албан тушаалын

 

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга

Удирдах

ТЗ-2

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Эрх зүй /042/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

2

Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газар

Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга

Удирдах

ТЗ-2

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Эрх зүй /042/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

3

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга

Удирдах

ТЗ-2

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Эрх зүй /042/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

4

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга

Удирдах

ТЗ-2

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Эрх зүй /042/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

5

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга

Удирдах

ТЗ-3

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Эрх зүй /042/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх