Шүүхийн мэдээллийн технологийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад зөвлөхөөр шалгарсан “Аствишн (Astvision)”  ХХК-ийн төлөөлөлтэй 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр уулзлаа.

 

 

     Шүүхийн мэдээллийн технологийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хэсэг нь анхны албан уулзалтаараа шүүхийн мэдээллийн технологийн өнөөгийн байдал, хэргийн хөдөлгөөний удирдлага, техник хангамжийн дэд бүтэц, хүрэх зорилтот түвшинг хэлэлцэж, санал бодлоо хуваалцав.

 

 

      Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн цахимжуулалтын нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаар тусгажээ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс