Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч нартай “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журам болон бусад ажиллагааны талаар тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд хамтарсан уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа.

 

 

               Тус хамтарсан зөвлөгөөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13:00 цагт Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн хурлын танхимд болж, Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа, М.Оюунцэцэг, Т.Жавхлантөгс, шүүгчийн туслах А.Банзрагч, Д.Баярмаа, Д.Баярсүрэн, Ө.Ягаанцэцэг, Ц.Ганхуяг, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангиас дарга дэд хурандаа С.Лхагвасүрэн, ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Д.Чулуунцэцэг, шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Энхмаа, Д.Бурмаа, С.Отгончимэг, ахлах дэслэгч Б.Энхцэцэг, Н.Бадамханд, Д.Хишигжаргал, дэслэгч Д.Туяацэцэг, Б.Оюундарьяа нар оролцов.

 

              Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын сүүлийн 5 жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэрэг, маргаан үүнээс хэдэн хувьд нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Ганхуяг өглөө.

 

              Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээллийг ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Д.Чулуунцэцэг нар танилцуулснаар тус зөвлөгөөн эхлэв.

 

                 Хамтарсан зөвлөгөөнөөр иргэний шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцаж цаашид төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл солилцох, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэдэд цаг хугацаа алдалгүй төрийн үйлчилгээг хуульд заасан хугацаанд түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР