Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар томилогдсон 7 ажилтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулж байна.
Архивын баримтад нэгдсэн тооллого явуулах журмын дагуу ажлын хэсэг архивд хадгалагдаж буй хэрэг, баримтын бодит тоог тогтоох, алдаа дутагдлыг илрүүлэн засах зорилготойгоор ажиллаж байна.
Энэхүү зорилгын хүрээнд архивд хадгалагдаж байгаа баримтыг шилжүүлэн зөөж, ялгаж, баримтын бүрдэл, хадгалалт, хамгаалалт, дотоод товьёг, баталгааны хуудасны хөтлөлт, хуудас дугаарлалтын нөхцөл байдлыг нягтлан шалгаж, сэлбэн засах шаардлагатай баримтыг сэргээн засаж, дотоод товьёг, баталгааны хуудсыг үйлдэж, илэрсэн алдаа дутагдлыг тухай бүрд засаж ажиллаж байна.
2023 оны 4 сарын 11-ний өдрийн байдлаар 1998-2016 оны нийт 15350 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж, байнга болон устгах хэргийг ялгаж ажиллалаа.