Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 онд Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг сонгон шалгаруулан 126 шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг баталсан.
Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Сургалт хариуцсан” ажлын хэсэг, “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” ажлын хэсэг хамтран батлагдсан нэрсийн жагсаалтаас буюу Сүхбаатар суманд оршин сууж буй шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг шүүхийн сургалтын танхимд зохион байгуулав.
Сургалтыг шүүхийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Нарангэрэл удирдан явуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, болон нөлөөллийн мэдүүлгийн талаар мэдээлэл өгч, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн гарын авлага тарааж сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар