Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Шүүхийн Ахмадын Салбар Зөвлөлийн 2023 оны хамтарсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монголын Шүүхийн Ахмадуудын Холбооноос хэрэгжүүлж байгаа шинэ шүүгчдэд ажлын туршлагаасаа ахмад шүүгчид суралцуулах Сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан Ахмад шүүгч Бэгзийн Дамба Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяад шүүхийн ажлын арвин туршлагаасаа хуваалцан, ярилцлага, уулзалтанд оролцсон нь үр дүнтэй ажил боллоо.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар