Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан албан хаагчидтай уулзалт, зөвлөгөөнийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Уулзалтаар шүүхийн Тамгын газар болон Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө болон “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”, “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР