Хууль зүй, дотоод хэргийн сайд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны хамтарсан төлөвлөгөөг баталж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

 

       Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хамтарсан төлөвлөгөөнд шүүх, шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнг сайжруулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо.

 

 

       Мөн Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай 2023 онд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

 

       Хамтран ажиллах санамж бичигт гэр бүлийн маргаантай иргэний хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хамтран оролцох, шинжээчийн дүгнэлт гарган ажиллах, байгууллагын "Эцэг эхийн зөвлөл”, "Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ын гишүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, албан хаагчдын гэр бүлийн боловсрол олгох сургалт зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.

 

 

Баянхонгор аймгийн шүүхийн Тамгын газар