ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
Ерөнхий мэдээлэл:
Шүүхийн ерөнхий зөвлөл, Гүүд нэйборс Олон Улсын байгууллага хамтран Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Ресорт Ворлд Тэрэлж амралтын газар зохион байгуулсан бөгөөд сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн 50 эвлэрүүлэн зуучлагч, дүүргийн шүүхийн туслахууд оролцлоо.
Сургалтын зорилго:
Тус сургалт нь шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн харилцаанаас үүссэн хэрэг, маргааныг эвлэрүүлэх ажиллагааг явуулахад эвлэрүүлэн зуучлагч эзэмшвэл зохих шаардлагатай онолын мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн.
Сургалтын агуулга:
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа “Эвлэрүүлэн зуучлалаар гэр бүлийн маргаан шийдвэрлэхэд анхаарах зүйл”
- Монгол Өрх сэтгэл зүйн төвийн тэргүүн С.Баасанбат “Гэр бүл салалтын үе дэх хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хэрэгжилт”
- Гүүд нэйборс Олон улсын байгууллагын зөвлөх Доктор Х.Баавгай “Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал”
- Япон улсын мэргэжилтэн, өмгөөлөгч Ока Хидео “Гэр бүлийн маргаан, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний онцлог”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ашиглагдаж буй загварууд, тэдгээрийг ашиглах арга зүй”
- Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйч оролцуулах хэрэгцээ, шаардлага”
- Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны практик, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудал”
- МУИС-ийн Боловсрол Сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Б.Хишигням, МУИС-ийн Боловсрол Сэтгэл судлалын тэнхмийн багш, докторант С.Нандинцэцэг нар “Гэр бүлд тохиолддог сэтгэл зүйн нийтлэг асуудал, тэдгээрийг тодорхойлох нь”
- МУИС-ийн Боловсрол Сэтгэл судлалын тэнхмийн багш доктор, профессор Б.Туяа “Харилцаа, түүний онцлог / харилцааны тухай ойлголт, харилцаан дахь дүр, харилцааны эффект-бусдад нөлөөлөх арга зам /
- МУИС-ийн Боловсрол Сэтгэл судлалын тэнхмийн багш докторант Н.Должин “Уулзалт, ярилцлагын үндсэн арга техник”
- Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Ц.Энхжаргал “Хүүхэд насанд хүрэгчдийн сэтгэл зүй, бие хүн, нийгэмшлийн онцлог”
Сургалтын арга зүй, зохион байгуулалт:
Сургалтыг лекц-презентэйшн толилуулах, багаар ажиллах, дадлага ажил хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг оролцооны аргаар зохион байгуулав. Багийн болон дадлага ажил хийх явцад сургалтад оролцогчдод гэр бүлийн маргааныг оролцогч талуудын сэтгэл зүйн онцлогт нь тулгуурлан эвлэрүүлэн зуучлахад шаардлагатай мэдлэг, харилцааны ур чадварыг эзэмшлээ.
Сургалтын ирц:
Сургалтын ирц 100 хувьтай байв. Нийт 44 эвлэрүүлэн зуучлагч, 6 туслах хамрагдсан болно.
Сургалтын үнэлгээний дүн шинжилгээ:
Сургалтад оролцогчид сургалтаас хүлээсэн үр дүндээ 86,5 хувь нь хүрсэн бол сургалтад оролцсоноор мэргэшлийн мэдлэг, ур чадвар дээшилсэн, сэдэв сонголт оновчтой байсан эсэхэд 88.9 хувь нь “маш сайн” үнэлгээг өгсөн байна. Сургалтад оролцогчдын үнэлгээнээс харахад тус сургалт нь шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгосон, сэдвээ оновчтой томьёолсон, цаг үеэ олсон, тэдний эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн сургалт болсон нь тодорхой харагдаж байна.
Харин сургалтын гарын авлага, тараах материалыг 6.1 хувь нь “муу”, 9.1 хувь нь “дунд”, сургалтын хугацаа тохиромжтой байсан эсэхийг 5.7 хувь нь “дунд” гэж үнэлсэн байх тул дараагийн сургалтад анхаарч, тараах материал, гарын авлага, сургалтын хугацаа нь дээрээ анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
Түүнчлэн сургалтын зохион байгуулалтын талаар сургалтын хөтөлбөр төлөвлөгөөтэй танилцсан ойлгомжтой байдалд 78.8 хувь нь “маш сайн”, 21.2 хувь нь сайн, сургалтын зохион байгуулалтын үе шатуудад оролцох боломж болон сургалтын танхимын талаар 72.7 хувь нь “маш сайн”, 24.2 хувь нь “сайн”, 3 хувь нь “дунд” хэмээн үнэлсэн байх тул цаашид сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хүргүүлж, танилцуулах нь зүйтэй байна.
---oOo---