ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД

ЗОРИУЛСАН ДАВТАН СУРГАЛТ

 

Ерөнхий мэдээлэл:

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны  А/124 дүгээр тушаалын дагуу Шүүхийн захиргаа –II мэргэшүүлэх сургалт болох “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, Нийслэл, орон нутаг дахь шүүхийн тамгын газрын 44 шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар оролцлоо.

 

Сургалтын  зорилго:

 

Шүүхийн бус журмаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт болон эвлэрлийн гэрээг боловсруулахад анхаарах асуудал, мөн иргэний эрх зүйн болон гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэх ажиллагааг явуулахад эвлэрүүлэн зуучлагчийн  эзэмшвэл зохих шаардлагатай онолын мэдлэг, чадвар, сэтгэл зүй, харилцаа хандлагын талаар  гүнзгийрүүлэн судлах, түүнчлэн  эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүй, эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг  тодорхойлоход оршиж байна.

 

Сургалтын агуулга:

 

  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын Гавъяат хуульч Д.Тунгалаг “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 3 дугаар улиралын нэгдсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тулгамдаж буй асуудлууд”

 

  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Д.Доржсүрэн “Хувь хүний хөгжил, сэтгэл зүй”

 

  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Ч.ИчинхорлооГэр бүлийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх онцлог

 

Сургалтын арга зүй, зохион байгуулалт:

 

Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлагчдыг танхимаар, орон нутгийн эвлэрүүлэн зуучлагчдыг цахимаар оролцуулж байгаагаараа онцлог юм.

 

https://i.postimg.cc/P5fCLdVS/1.jpg

 

Сургалт лекц, презентэйшн хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, сургалтад оролцогчидтой хамтран ажиллах, тохиолдол /кейс/ шийдвэрлэх зэрэг оролцоонд тулгуурласан аргаар зохион байгууллаа.

 

Сургалтын ирц:

Сургалтад Нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын 44 шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч хамрагдаж,  ирц 100 хувьтай байв.

Дүн шинжилгээ:

 

Сургалтад оролцсон эвлэрүүлэн зуучлагчид сургалтаас хүлээсэн үр дүндээ хүрсэн байдлыг 89.2 хувь сайн болон маш сайн гэж үнэлсэн бол сургалтад оролцсоноор мэргэшлийн мэдлэг, ур чадвар дээшилсэн байдлыг 89.2 хувь нь сайн болон маш сайн, сэдэв сонголтын оновчтой байдлыг 96.5 хувь нь сайн болон маш сайн, гарын авлага, тараах материалыг 71.5 хувь нь сайн болон маш сайн, сургалтын хугацааны тохиромжтой байдлыг 78.6 хувь нь сайн болон маш сайн гэж тус тус үнэлсэн байх тул сургалт нь цаг үеэ олсон оновчтой сургалт болсон байна гэж дүгнэлээ.

 Цаашид танхимын сургалтад хамрагдах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх тул анхаарах нь зүйтэй гэж үзэв. 

 

---oOo---