ГЭР БҮЛИЙН МАРГААНТАЙ ХЭРГИЙГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ

УР ЧАДВАР СУРГАЛТ

 

Ерөнхий мэдээлэл:

Шүүхийн ерөнхий зөвлөл, Жайка-ийн Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөлтэй хамтран Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан гэр бүлийн маргаантай хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадварын сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн  44 эвлэрүүлэн зуучлагчид оролцлоо.             

 

 Сургалтын  зорилго:

Тус сургалт нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр  гэр бүлийн харилцаанаас үүссэн хэрэг, маргааныг эвлэрүүлэх ажиллагааг явуулахад  эвлэрүүлэн зуучлагч эзэмшвэл зохих  шаардлагатай мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн.

 

Сургалтын агуулга:

  • Ц.Энхжаргал “Гэр бүлийн эвлэрүүлэн зуучлагчийн харилцаа хандлага ба ёс зүйн зөрчил”, “Гэр бүлийн зөрчил, маргаан, түүний онцлог”
  • Б.Үүрцайх “Гэр бүл салалт, түүний сэтгэл зүйн үр дагавар”, гэр бүлийн дасгал ажиллах
  • Сэтгэл судлалын үндэсний үндэсний төвийн  сургагч багш Ц.Дэлгэрмэнд “Гэр бүлийн асуудлыг үнэлэх аргууд”, “Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх технологи”, Зөвлөгч бие хүнд тулгардаг мэргэжлийн хүндрэл, бэрхшээлүүд

 

Сургалтын арга зүй, зохион байгуулалт:

Сургалтыг лекц-презентэйшн толилуулах, багаар ажиллах, дадлага ажил хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг оролцооны аргаар зохион байгуулав. Багийн болон дадлага ажил хийх явцад сургалтад оролцогчдод гэр бүлийн маргааныг оролцогч талуудын сэтгэл зүйн онцлогт нь тулгуурлан эвлэрүүлэн зуучлахад шаардлагатай мэдлэг, харилцааны ур чадварыг эзэмшлээ.

 

Сургалтын ирц:

Сургалтын ирц 100 хувьтай байв. Нийт 44 эвлэрүүлэн зуучлагч хамрагдсан болно. 

                                                      

 

      ---oOo---