ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД
ЗОРИУЛСАН ДАВТАН СУРГАЛТ
Ерөнхий мэдээлэл:
Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалтыг 2014 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоотод зохион байгуулсан бөгөөд сургалтад сум дундын болон анхан шатны шүүх дэх 44 эвлэрүүлэн зуучлагч хамрагдсан юм.
Сургалтын зорилго:
Эвлэрүүлэн зуучлагчдын ажил хэргийн мэдлэг, дадлага туршлагыг нэмэгдүүлж, мэргэшүүлэх
Сургалтын агуулга:
- Япон улсын Жайка-ийн Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийн мэргэжилтэн, өмгөөлөгч Ока Хидео “Эвлэрлийн гэрээний зүйл заалт”
- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг “Гэр бүлийн маргаан”
- Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй талуудын сэтгэл зүй”
- Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн С.Болормаа “Хөдөлмөрийн маргаан”
- Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Л.Өлзийхүү “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны арга зүй”
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Өнөөгийн эвлэрүүлэн зуучлалын хэрэг маргааны хөдөлгөөн, тулгарч буй хүндрэл бэрхшээл”
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэд захирал Б.Амарсанаа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаан дахь шүүгчийн оролцоо, анхаарах асуудал”
- Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч П.Золзаяа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаан дахь шүүгчийн ажил үүрэг”
Сургалтын арга зүй, зохион байгуулалт:
Сургалтыг лекц-презентэйшн толилуулах, асуулт-хариулт, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг оролцооны аргаар зохион байгуулав.
Сургалтын ирц:
Сургалтын өдрүүдэд ирц 100 хувьтай байв.
---oOo---