“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд хоёр улс харилцан туршлага солилцох, Канад Улсын сайн туршлагаас суралцах ажлуудыг зохион байгуулж, Канад Улсын төлөөлөл хоёр удаа Монгол Улсад айлчилсан.
Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд айлчлах үеэр шүүгч Марк Ричард "Тэнгэр" телевизийн "Jargal DeFacto" нэвтрүүлэгт оролцсоныг хүргэж байна.
Эх сурвалж: Jargal Defacto
Хэвлэл мэдээллийн хэлтэс