“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд хоёр улс харилцан туршлага солилцох, Канад Улсын сайн туршлагаас суралцах ажлуудыг зохион байгуулж, Канад Улсын төлөөлөл хоёр удаа Монгол Улсад айлчилсан.

 

      Айлчлалын хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 22-нд “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурлыг зохион байгууллаа. Олон улсын бага хурлыг шууд дамжуулсан ба энд дарж, хүлээн авах боломжтой.

 

         Түүнчлэн хурлын үеэр хэлэлцсэн онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна. Оролцогчдын танилцуулсан илтгэлийг мөн бүрэн эхээр нь хүлээн авна уу.

 

ЭШЛЭЛ

 

ИЛТГЭЛ

 

ХӨТӨЛБӨР

 

      Төслийн талаар товч танилцуулахад, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Канадын Олон Улсын Асуудлын Байгууллагад “Техникийн туслалцааны төсөл” хэрэгжүүлэх саналыг Монгол Улс дахь Канадын элчин сайдын яамаар дамжуулан хүргүүлснээр дэмжигдсэн. Улмаар зургаан сар гаран хугацаанд “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 2023 оны 1-р сарын 27-ны өдрөөс  2-р сарын 3-ны өдрүүдэд Канад Улсын хоёр шүүгч болон олон улсын мэргэжилтэн Олег Шаков нар Монгол Улсад айлчилж, шүүхийн асуудлаар хуулийн байгууллагууд болон сэтгүүлч нартай уулзаж, туршлага судлан зөвлөмж хүргэж байв.

 

         Харин дараагийн айлчлал энэ сарын 17-оос эхлэн баримт бичиг боловсруулах, олон улсын бага хурал зохион байгуулах, шүүхийн байртай танилцах гэсэн төлөвлөгөөний дагуу үргэлжилж, өндөрлөсөн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж, хүлээн авна уу.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс