“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд хоёр улс харилцан туршлага солилцох, Канад Улсын сайн туршлагаас суралцах ажлуудыг зохион байгуулж, Канад Улсын төлөөлөл хоёр удаа Монгол Улсад айлчилсан.

 

      Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын мэргэжилтэн Олег Шаков нар нэгдүгээр сарын 27-оос хоёрдугаар 3-ны хооронд айлчлах үеэр шүүгч Мэри Моро "Блүүмберг(Bloomberg)" телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцсоныг хүргэж байна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс