“УИХ-ын цом 2025” спортын тэмцээнийг жил бүр уламжлан явуулдаг бөгөөд энэ удаагийн шилжин явах цомын төлөөх арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо  2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс  31-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

   Тус тэмцээнд нийт 16 байгууллагын 600 орчим тамирчин оролцож, шатар, ширээний теннис, буудлага, волейбол, сагсан бөмбөг гэсэн таван төрлийн спортоор хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид:

 Волейболын төрөлд АЛТАН медаль, шатрын төрөлд ХҮРЭЛ медаль хүртэж, байгууллагынхаа нэр хүндийг  өргөлөө.

 

 

  Волейболын төрөлд Гантөмөрийн Хосбаяр “Шилдэг тоглогч”-оор, Энхбаатарын Энхжаргал шатрын 3-р ширээний “Шилдэг тоглогч”-оор тус тус шалгарч, амжилт үзүүлэв.

 

 

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын амжилт хүсье.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ