Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн 2023 оны анхны хуралдаан боллоо.
Дэд зөвлөлийн хуралд гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд шүүхийн байгууллагаас төлөөлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа шүүхээр шийдвэрлэгдэж байгаа холбогдох чиглэлийн хэрэг, маргааны статистик мэдээ, мэдээлэл, шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийсэн юм. Мөн Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2022 онд шүүхийн Тамгын газраас тухайн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, шүүхээс иргэдэд хүргэсэн мэдээ, мэдээлэл, шүүхийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, 2023 онд иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх, нийгэмд тустай ажлууд дээр хамтран ажиллах, холбогдох судалгааг хамтран хийх ажлын саналуудыг 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулан батлуулав.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар