Шүүхийн Тамгын газраас 2023 онд хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд шинээр томилогдсон захиргааны албан хаагчдад чиглэл өгөх, мэдлэг бататгах үргэлжилсэн сургалтыг дараах сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

 

  • “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх систем”,
  •  “Шүүхийн захиргааны албан хаагчийн харилцаа, хандлага”,
  •  “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”,
  •  “Архив албан хэрэг хөтлөлтийн стандарт”,
  •  “Шинээр батлагдан гарсан дүрэм, журам”

 

 

      Сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр сургалтад хамрагдсан албан хаагчдаас сургалтын эхлэл, төгсгөлд мэдлэгийн сорил авахаас гадна энэхүү сургалт агуулга, сургалт орсон албан тушаалтны мэдлэг нь шинээр томилогдсон албан хаагчийн хүлээлтэд хүрсэн эсэх талаар санал асуулга авч,  мониторинг хийж, үр дүнг танилцууллаа.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР