Шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт өнөөдөр дууслаа. Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн 17 нэр дэвшигч оролцсон.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдийн хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажилласан байдал, хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанар, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргасан юм.
Иймд хуульд зааснаар нэр дэвшигчдийг өмнө өгсөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон өнөөдөр авсан мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ.
Шалгалтынхаа дүнгээр хамгийн өндөр оноо авсныг нь тухайн шүүхүүдийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэн батламжилж, тогтоол гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.
Сонгон шалгаруулалтын нийлбэр дүн болон эрэмбэтэй танилцана уу.