Шүүгчийн сонгон шалгаруулалт төлөвлөсөн хуваарийн дагуу явагдаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс авах хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусахад 6 нэр дэвшигч 50-аас дээш буюу 70 хувь онооны босгыг давж, дараагийн шалгалтад оролцох эрхтэй боллоо.

       Шалгалтын оноог нэгтгэх явцад бичилтийн алдаа гарсныг илрүүлэн, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу засаж, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч О.Цэнд-Аюушийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцсон тогтоолыг цахим хуудаст байршуулав.

       Тогтоолтой ЭНД дарж танилцана уу. 

       Нэр дэвшигчдийн мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгыг Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу иргэд, олон нийтэд нээлттэйгээр танилцуулж, эдгээр нэр дэвшигчийн талаар 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар асуулт, санал авч байна.

 

Жич: Нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй болно.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба