Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч Та жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
Та https://meduuleg.iaac.mn/ цахим хуудсанд нэвтэрч 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд “Баталгааны маягт”-ыг хүлээлгэн өгч, бүртгүүлнэ үү.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар