Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөний дагуу “Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр телевизийн нэвтрүүлэг бэлтгэх” ажлын хүрээнд аймгийн Хөгжимт драмын театрт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллагын удирдлага, төсвийн шууд захирагч, нягтлан бодогч, бусад албан хаагч нарт мэдээлэл, яриа таниулга хийх ажлыг тус аймгийн Прокурорын газраас зохион байгуулж, Прокурорын байгууллагаас хамтран бэлтгэсэн телевизийн контент нэвтрүүлгийг танилцуулсан байна.

       Уг арга хэмжээний үеэр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Шүүхээр шийдвэрлэсэн авлигын гэмт хэрэг” сэдвээр мэдээлэл хийжээ.

Ерөнхий шүүгчийн уг яриа таниулга, мэдээлэл нь Шүүхийн Тамгын газраас гаргасан сүүлийн 3 жил 6 сарын шүүхийн практик судалгаанд үндэслэгдсэн бөгөөд тухайн арга хэмжээнд аймгийн төвийн Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын нийт 200 гаруй албан хаагч оролцжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР