Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Цагдаагийн газар болон Прокурорын газрын хамтарсан хэлэлцүүлэг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр боллоо.

 

 

       Тус хэлэлцүүлгээр  Давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж буй хэргүүдэд илэрч буй алдаа зөрчил, анхаарах асуудал,  анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдал, анхаарах асуудал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд орсон өөрчлөлт,нэг мөр ойлгох, анхаарах асуудал,практикт учирч буй бэрхшээл, Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар хэлэлцэв.

 

 

Орхон аймаг дахь шүүхүүдийн Тамгын газар