Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Н.Мөнгөнцэцэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар Шадар сайд С.Амарсайханы хамт Налайх, Багахангай дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны баасан гарагт ажиллалаа.

 

 

       Налайх, Багахангай дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга болон албан хаагчидтай нээлттэй уулзалт хийж, ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр танилцав. Эрүү, Иргэний шүүхүүд нэг байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Ачаалалтайгаа харьцуулахад захиргааны албан хаагчдын орон тоо цөөн, ажиллах орчин тааруу, нэг хүнд ногдох ажлын байрны талбай бага, техник тоног төхөөрөмж нь хуучирсан зэрэг хэвийн үйл ажиллагаагаа үргэжлүүлэхэд учирдаг ажлын байран дахь хүндрэл бэрхшээлүүдийг тэд дурьдаж байлаа.

 

 

         Мөн тус шүүхийн нь барилга 1989 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш хоёр удаагийн хэсэгчилсэн засвар орсноос өөр шинэчлэл хийгдээгүй аж.

 

 

           Иймд өргөтгөл барих, ажилчдын орон тоо нэмэгдүүлэх талаар Зөвлөлийн гишүүд болон Шадар сайдад хэлж байлаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан хоёр дүүргийн шүүхийн барилгын өргөтгөлийн зардлыг Улсын төсөвт тусгуулж, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг хэлжээ.