Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэр бүхий өмгөөлөгч нарын шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйлдэлд Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргахаар болов.
Мөн нэр бүхий шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлэв.
Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны
ашиг сонирхлыг хамгаалах алба
Хэвлэл мэдээллийн хэлтэс