Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дөрвөн сул орон тоонд 14 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэд өнөөдөр (2022.09.21) салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар болон салбар эрх зүйн мэдлэгээ шалгуулсан юм. Уг орон тоонд 21 хуульч бүртгүүлснээс нэг нь хоцорч, нөгөө хоёр нь ирээгүйн улмаас хасагджээ. Мөн гурван хуульч нөөцөөс нэр дэвшиж буй учир шалгалтад оролцохгүй.
Шалгалтад оролцож буй нэр дэвшигчид энэ сарын 23-нд үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, 26-нд эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалт өгнө.
Харин маргааш (2022.09.22) иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадвар болон салбар эрх зүйн мэдлэгийн шалгалт өгнө. Уг шалгалтад бүртгүүлсэн хуульчид цагаа барьж, хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье.
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс