Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдэд өгөх санамж, зөвлөмжийг багцлан хүргэж байна.

 

1. Шалгалтын үеэр хориглох зүйлс:

 

 

2. Нэр дэвшигчдэд зориулсан санамж

 

            1. Шалгалт товлосон өдөр, цагт хуваарийн дагуу явагдана. Шалгалт эхлэх цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд хүрэлцэн ирсэн байх шаардлагыг баримтална.

            2. Шалгалтын даалгаврыг шалгалтын цахим системд нэвтрэн гүйцэтгэх бөгөөд цахим системд зөвхөн Таны өөрийн “нууц үг”-ээр нэвтрэх боломжтой тул Та нэвтрэх “нууц үг” -ээ мартаагүй байх, нэвтрэх бэлэн байдлыг хангах шаардлагатай.   

            3. Нэвтрэх нууц үгээ мартсаны улмаас шалгалтын цахим системд нэвтэрч чадахгүй тохиолдолд шалгалтын даалгавар гүйцэтгэх боломжгүй болох тул Та урьдчилан бэлтгэлээ хангана уу.

            4. Та гэрлэсэн бол гэрлэсний лавлагаа, өөрийн болон гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн эрхийн лавлагаа, гэрлээгүй бол гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, өөрийн эд хөрөнгийн эрхийн лавлагааг тус тус ирүүлэх.

           5. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн (гэрчилгээг түдгэлзүүлээгүй байх, сургалтын багц цаг хангасан, татвар төлсөн байх гэх мэт) зөрчилгүй байх.

 

 

       Шалгалтын цахим системд нэвтэрч чадаагүй /нууц үгээ мартсан/-гээс үүсэх үр дагаврыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахгүй болно.

  

 

3. Хариултын хуудас бөглөх зөвлөмж

 

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс