cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Нэр бүхий шүүгчдээс иргэн С.Т нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжилж, зохисгүй байдал гаргасантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан хүсэлт ирүүлснийг хүлээн авч холбогдох хууль, журамд заасны дагуу шүүгчийг төлөөлөн тухайн үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т зааснаар Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлдэг.
Цагдаагийн байгууллагаас иргэн С.Т-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа явуулж, шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжилж, зохисгүй байдал гаргасан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ
СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ АЛБА