Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдааны 200 дугаар тогтоолоор баталсан анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг хүргэж байна. Шалгалт энэ сарын 27-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 206 тоотод болно.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50-аас дээш оноогоор тэнцсэн дараах нэр дэвшигчид уг шалгалтад оролцох юм.
Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль
34.1.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг энэ хуулийн 33.3-т заасны дагуу бүртгэснээс тогтоол гарснаас хойш 60 хоногийн дотор шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авна. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэнэ.
34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.
34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс