Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

 

   Иймд дээрх  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.