Баян-Өлгий аймаг дахь төрийн байгууллагуудаас “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.

 

 

 

“Хууль сурталчлах өдөрлөг”-өөр тус аймаг дахь шүүхийн тамгын газраас иргэдэд шүүхийн үйл ажиллагааны мэдээ, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өгч, тараах материал, гарын авлагаар хангаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав.