Баянхонгор аймгийн шүүхийн 80 жилийн ойг тохиолдуулан Шүүх, Прокурор, хууль сахиулах байгууллагуудын дунд "ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт бага хурлыг 2022 оны 06 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Бага хурлыг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нээж, урилгаар тус аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, Баянхонгор аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд оролцов.
Бага хурлын хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан ажилласан юм.
-Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”,
-Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”,
-Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа "Эрүүгийн хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээ, хэргийг прокурорт буцааж буй шалтгаан нөхцөл”
- Баянхонгор аймгийн Прокурорын газрын аймгийн ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сүхбат "Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгийн аль ч үе шатанд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй атлаа шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх”,
- Баянхонгор аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга П.Өлзийбаяр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам /Хууль тогтоомжийн хэрэглээ/”,
-Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Гансүх "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”,
-Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Үнэнбат "Зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”,
-Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч А.Баярболд "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж илтгэлтэй холбогдуулж оролцогчоос гаргасан асуултад илтгэгч нар хариулж холбогдох мэдээллийг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.
"ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт Шүүх, Прокурор, хууль сахиулах байгууллагуудын дун зохион байгуулсан бага хуралд 100 гаруй алба хаагч оролцсон бөгөөд хэлэлцүүлсэн илтгэлтэй холбогдуулж гаргасан асуулт хариулт, саналыг нэгтгэн, нэгдсэн дүгнэлт зөвлөмж гаргахаар бага хурлаас шийдвэрлэв.