Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид энэ сарын 02-оос 06-ны хооронд хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгнө. Өнөөдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид эхний шалгалтаа өгч байна. Тус шалгалтад бүртгүүлсэн 15 хуульчаас гурав нь нөөцөд байгаа тул шалгалт өгөөгүй. Харин нэг хуульч ирээгүй тул шалгалтад оролцоогүй.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэг сул орон тоонд ийнхүү 11 хуульч өрсөлдөж байна. Маргааш, нөгөөдөр эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид салбар эрх зүйн мэдлэг чадвараа шалгуулна. Харин 05, 06-ны өдрүүдэд үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалт өгөх юм.
Шүүхийн тухай хуульд заасны дагуу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт 70 оноотой. Үүнээс 50 ба түүнээс дээш оноо авбал дараагийн шат болох мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно. Энэ жил хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт “Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг”, “Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар”, “Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар”, “Салбар эрх зүйн мэдлэг” гэсэн 4 төрөлтэй зохион байгуулагдаж байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс