Шүүхийн ерөнхий зөвлөл 05 дугаар сарын 13-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанд хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэх болон хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлах тогтоолыг хэлэлцсэн юм.
Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийг бүртгэв.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар тогтоолоор Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн “Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарь"-ийг баталсан юм.
Бүртгэлийн тогтоол:
Шалгалтын хуваарь: