Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг авч хэлэлцлээ. Нэг тохиолдол нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нөгөөх нь орон нутгийн шүүгч рүү хэргийн оролцогч утсаар ярьж нөлөөлөх гэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хоёр тохиолдол нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх шинжийг агуулсан гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэв.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Монгол Улсад анх 2013 оноос шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Ийм хууль хэрэгжсэнээс хойш шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн нийт 60 гаруй тохиолдол гарснаас энэ Шүүхийн ерөнхий зөвлөлд оны эхнээс хойш таван шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлээд байна.
Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж Шүүхийн тухай хуульд заасан байдаг. Нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх загварыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталдаг бөгөөд шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг нэг бүрчлэн шийдвэрлэдэг.
Ийнхүү нөлөөллийн мэдүүлэг хөтлөх нь хэргийн оролцогчдын зүгээс шүүхийн шийдвэрт аливаа хэлбэрээр нөлөөлөх оролдлогыг таслан зогсоох, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилготой. Хэрэв хэн нэгэн шүүгчид нөлөөлөх үйлдэл хийсэн нь тогтоогдвол түүнд зөрчлийн эсхүл эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Ялангуяа дээд шатны албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд шүүгчид дарамт шахалт үзүүлж, давуу байдал бий болгож, бий болгохоор амлаж, ятгаж нөлөөлсөн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хүртэл арга хэмжээ авах хуультай.
Нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн байдлаас үзвэл хэргийн оролцогчид шүүгч рүү утсаар ярих, зурвас бичих, биечлэн уулзахыг санал болгох, танил талаар дамжуулан хүсэлт уламжлахаас гадна сүүлийн үед сошиал буюу нийгмийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих, шүүгч рүү дайрах, нэр төрд нь халдах, фото зургийг нь нийтлэх зэрэг арга хэлбэрээр нөлөөлөхөөр завдсан байна.
Шүүхээр шийдвэрлэгдэх шатанд байгаа зарим хэргийн талаар гарч болох шийдвэрийн тухай нийтэд урьдчилсан төсөөлөл бүрдүүлэх, шүүгчийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой сөрөг мэдээ, мэдээллийг хэвлэл, олон нийтийн мэдээлэл харилцааны сүлжээгээр зориуд тараах явдал гардаг. Энэ нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг зохиомлоор бууруулах таагүй үр дагавар дагуулах хууль ёсонд ихээхэн харш үйлдэл юм.
Товчхон
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулав.
- “Шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталлаа.
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээ болон мэдэгдэх хуудасны загварыг батлав.
- Тэтгэвэрт гарах болзол, журмыг хангасан шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.
Хэвлэл мэдээллийн хэлтэс